Нбб-татвар 3 дамжааны оюутан З.Түшигмаа оюутны эрдэм шинжилгээний хуралд 3-р байрт шалгарлаа.

A- A A+
Нбб-татвар 3 дамжааны оюутан З.Түшигмаа оюутны эрдэм шинжилгээний хуралд 3-р байрт шалгарлаа.

Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чадварыг бэхжүүлэх, соён гэгээрүүлэх зорилготой  Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албаны нэрэмжит “Эрдэм шинжилгээний бага хурал” 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Монгол банкны “Г” байрны хурлын танхимд болж өндөрлөлөө. 

 

Энэ удаагийн хурлын 2 дах шатанд 14 эрдэм шинжилгээний илтгэл шалгарч хэлэлцэгдснээс Мандах Их сургууль НББ-Татвар 3-р дамжааны оюутан З.ТҮШИГМАА-ийн “Цахим луйвар, залилангийн гэмт хэргийг бууруулах оновчтой арга замыг үнэлэх нь” сэдэвт илтгэл (удирдагч багш БШТ-ийн дэд профессор, PhD. А.Наранцэцэг, багш Г.Энх-Отгон) III байрт шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Тус хуралд МУИС, ШУИС, ДХИС, СЭЗИС, Шихихутаг их сургуулийн оюутнуудын илтгэл оролцож, СЭЗИС–ийн Б.Соёлмаа, Б.Даваадэмбэрэл “Мөнгө угаах гэмт гэмт хэрэг татвараас зайлсхийх болон үндэслэлгүй хөрөнгөжих асуудлын нөлөөг судлах нь” илтгэл I байр, СЭЗИС-ийн Б.Мөрөн, Б.Билгүүн, Б.Тэмүүлэн “Виртуал хөрөнгийн салбарын эдийн засагт үзүүлэх нөлөө (Монгол Улсын жишээн дээр)” илтгэл II байр эзлэв.

Оюутан З.Түшигмаа болон удирдагч багш нарт нь цаашдын эрдэм судлалын ажилд нь амжилт хүсэе.

СУРГУУЛИЙН ЗАХИРГАА