Санхүүгийн менежментийн улсын ix олимпиадад амжилттай оролцов

A- A A+
Санхүүгийн менежментийн улсын ix олимпиадад амжилттай оролцов

2023 оны 04 сарын 13-аас 04 сарын  21-ны хооронд Санхүү Эдийн Засгийн Их  Сургууль болон Их Засаг ОУИС-аас зохион байгуулсан. Санхүүгийн Менежментийн Улсын IX олимпиадад Мандах Их Сургууль хувийн дүнгээр 1,4,5-р байр, багийн дүнгээр 2-р байр, багш нарийн төрлөөр 2-р байруудад тус тус шалгарав.

Тус олимпиад нь 2 үе шаттайгаар зохион байгууллагддаг ба чадварлаг боловсон хүчнийг зах зээлд нийлүүлэхэд бодитой түлхэц болж санхүүгийн чиглэлээр сурч буй оюутнуудын дунд улсын хэмжээнд санхүүгийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг 10 гаруй их, дээд сургуулиудын оюутнууд оролцдог өргөн хүрээний олимпиад юм.

Хувийн дүнгээр:

  • 1-байранд Санхүү Менежмент- 4 түвшний оюутан Г.Анхбаяр,
  • 4-р байранд Санхүү Менежмент-3 түвшний оюутан Э.Анхзул,
  • 5-р байранд Санхүү Менежмент-3 түвшний оюутан П.Чулуун-Эрдэнэ тус тус шалгарав.

Багийн дүнгээр:

  • Мандах Их Сургуулийн “Blades” баг 3-р байр
  • Мандах Их Сургуулийн “Shark” баг 5-р байр

Багш нарын төрлөөр:

  • С.Цолмон, Г.Лхамдулам багш нар 2-р байр

Дэмжигч байгуулаггуудад ажиллах урилгын эздээр

  • Санхүү Менежмент-3 түвшний оюутан Б.Мөнхсувд, Ө.Энхжаргал,
  • Санхүү Менежмент-4 түвшний оюутан А.Дэлгэрсайхан нар “Шинэлэг сууц” ХХК-д мэргэжлээрээ ажиллах урилгаар тус тус шагнуулав

Шилдэг оюутнууддаа олон улсын түвшний мэргэжилтэн, CFA зэрэгтэй болох зэрэг ирээдүйн ажил үйлсэд нь амжилт бүхний дээдийг хүсэн ерөөе.