Мандах Их Сургуулийн I-р түвшний оюутнуудын дунд “Англи хэл” өдөрлөгийг 2023.04.10-04.14-ны өдрүүдэд оюутнуудын гадаад хэл сурах авьяасыг нээн илрүүлэх, англи хэл сурах идэвх сонирхлыг нэмэгдүүлж, хичээлээр эзэмшсэн мэдлэг, дадал, туршлагыг сорих зорилгоор дараах 5 тэмцээний хүрээнд 14 дэх удаагаа зохион байгуулагдлаа. Өдөрлөгт нийт 190 оюутан хамрагдав.
1. “English Grammar Master” тэмцээн
Анги тус бүрээс 10 оюутан оролцон англи хэлний хэлзүйн дүрмийн агуулга бүхий 50 асуулттай даалгаврыг мүүдл системээр 30 минутад хийж гүйцэтгэв.
2. “English Speaking Master” тэмцээн
Анги бүрээс 2 гишүүнтэй нэг баг оролцож өгөгдсөн сэдвийн хүрээнд ярих зүйлээ 5 минут бэлдэн 1-3 минутад ярив.
3. “English QAQ Master” тэмцээн
Анги тус бүрээс 5 оюутан оролцож мүүдл системээр нийт 130 асуултыг 30 минутад зөв хариулах байдлаар мэдлэгээ сорив.
4. “English Spelling Master” тэмцээн
Эхний шатанд анги бүрээс 4 оюутан оролцож шалгарсан 15 оюутан “Алтан хонх тэмцээн”-ий журмаар 2-р шатанд өрсөлдөв.
5. “English Vocabulary Master” тэмцээн
Эхний шатны шалгаруулалтад анги бүрээс 10 оюутан оролцож шалгарсан 15 оролцогч 2-р шатны танхимын тэмцээнд үгийн сангийн мэдлэгээ сорив.
Тэмцээнд тэргүүлсэн оюутнууд:
“English Grammar Master” тэмцээнд:
I байр: Б.Мөнхсүлд /СМ/
II байр: П.Номинтуяа /НББ-ЭЗ/
III байр: Г.Номин-Эрдэнэ /НББ-татвар/
“English Speaking Master” тэмцээнд:
I байр: Г.Ундрам /НББ-АХ/
О.Нандин-Эрдэнэ /НББ-АХ/
II байр: Н.Мөнх-Оргил /БМ/
III байр: Э.Ижилбиш /СМ/
Б.Мөнхсүлд /СМ/
“English QAQ Master” тэмцээнд:
I байр: Б.Толкан /ММ/
II байр: Ц.Агваанхайдав /НББ-татвар/
III байр: Б.Цэцэгсүрэн /НББ-АХ/
“English Spelling Master” тэмцээнд:
I байр: Б.Төгөлдөр /НББ-банк/
II байр: О.Нандин-Эрдэнэ /НББ-АХ/
“English Vocabulary Master” тэмцээнд:
II байр: Б.Мөнхсүлд /СМ/
III байр: Г.Ундрам /НББ-АХ /
Оюутнууддаа цаашдын хичээл сурлагад нь өндөр амжилт хүсье!