Мандахчууд “Нягтлан бодох бүртгэлийн улсын XXIV олимпиад”-д тэргүүлж, 13 дахь удаагаа алтан медалийн эзэн боллоо.

A- A A+
Мандахчууд “Нягтлан бодох бүртгэлийн улсын XXIV олимпиад”-д тэргүүлж, 13 дахь удаагаа алтан медалийн эзэн боллоо.

1998 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулагддаг нягтлан бодох бүртгэлийн XXIV олимпиад Монгол Улсад мэргэшсэн нягтлан бодогч бэлтгэсний 30 жилийн хүрээнд, Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн үүсгэн санаачлагчдын нэг, Мэргэшсэн нягтлан бодогч, Сангийн яамны хэлтсийн дарга Тогтохын БАТЖАРГАЛ агсны нэрэмжит болгон 2023/04/13 – 2023/04/14-ны өдрүүдэд Мандах Их сургуулийн хичээлийн төв байранд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ жилийн олимпиадад 12 их сургуулийн 60 оюутан 2 үе шатаар өрсөлдөж 1-р шат ОНОЛЫН ШАТ, 2-р шат КЭЙС ДАДЛАГААР явагдаж мэдлэг оюунаа сорин өрсөлдлөө.

  • ХУВИЙН ДҮНГЭЭР  ТОП 10-д ДАРААХ ОЮУТНУУД ШАЛГАРЛАА.

ТОП-10 оюутан

Овог

Нэр

Сургууль

1

Нямбаярын

УЯНГА

Мандах Их сургууль

2

Эрдэнэцэцэгийн

ӨЛЗИЙБАЯР

Мандах Их сургууль-Дархан салбар сургууль

3

Лувсаншаравын

ГАН-ЭРДЭНЭ

Мандах Их сургууль-Дархан салбар сургууль

4

Барсүрэнгийн

ХАЛИУН

Мандах Их сургууль-Дархан салбар сургууль

5

Энхболдын

ОЮУНХАНД

СЭЗИС

6

Пунцагдуламын

МАРАЛГОО

Мандах Их сургууль

7

Батбаатарын

ДОРЖДЭРЭМ

Мандах Их сургууль

8

Одсайханы

НАМУУНГОО

ХААИС

9

Шагдарсүрэнгийн

МӨНХБАТ

МУИС

10

Мөнгөнхөлөгийн

ЛХАГВАДАЛАЙ

МУИС

  • БАГИЙН ДҮНГЭЭР ЭХНИЙ 5 БАЙРТ ДАРААХ СУРГУУЛИУД ОРЛОО.

Байр

Сургууль

Оноо

1

Мандах Их сургууль

634.5

2

Мандах Их сургууль-Дархан салбар сургууль

602.5

3

СЭЗИС

560

4

МУИС

542.5

5

ХААИС

494.3

Шагнал гардуулах үйл ажиллагаанд MCS группийн хүний нөөцийн ахлах менежер н.Ундрах хүрэлцэн ирж XXIV олимпиадад амжилттай оролцож эхний 10 байр эзэлсэн оюутнуудад MCS группт цалинтай дадлага хийх эрх, төгсөх түвшний оюутнуудад ажилд орох урилгыг гардууллаа.

Багаа амжилттай удирдсан удирдагч багш нар болон багийн гишүүн оюутнууддаа    цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсэе.

 Сургуулийн захиргаа, Бүртгэл шинжилгээний тэнхим