Гадаад хэлний тэнхим “Монгол хэл, соёл” өдөрлөгийг зохион байгууллаа

A- A A+
Гадаад хэлний тэнхим “Монгол хэл, соёл” өдөрлөгийг зохион байгууллаа

Мандах их сургуулийн II дамжааны оюутнуудын дунд “Монгол хэл, соёл” өдөрлөгийг 2023.04.06-04.07-ны өдрүүдэд монгол хэл бичиг, өв соёл, ёс заншлаа дээдлэх, МХНЗ хичээлээр сурч мэдсэн мэдлэг чадвараа сорих, харилцан бие биенээсээ суралцах зорилгоор дараах 4 тэмцээний хүрээнд 4 дэх удаагаа зохион байгууллаа. Өдөрлөгт нийт 145 оюутан хамрагдсан ба Дархан салбар сургуулиас оюутнууд ирж оролцов.

  1. “Парламентын мэтгэлцээн” тэмцээн (8 багийн 16 оюутан хэл, соёл, нийгмийн талаарх 20 шийдлээс сонгон мэтгэлцэж, Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимын шүүгч Д.Бүрэнсувд урилгаар шүүж оролцов.)
  2. “Үг үсэглэх” тэмцээн (Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь-2018 болон журамлагдсан 700 үгнээс үсэглэв.)
  3. “АХА-Алтан хонх” тэмцээн (11 долоо хоногийн хичээлийн агуулга болон танин мэдэхүйн асуултанд хариулж, мэдлэгээ сорив.)
  4. “Монгол бичгээр хэн сайхан бичих вэ?” тэмцээн (Монгол бичгийн эхийг хуулж бичин өрсөлдөв.)

Тэмцээнд тэргүүлсэн оюутнууд:

“Парламентын мэтгэлцээн” тэмцээнд:

I байр:             Н.Анхбаяр, О.Энхзул                       НББ-Банк 2

II байр:           Г.Анужин, Д.Сэлэнгэмөрөн             Дархан салбар сургууль

III байр:          Б.Ундрал, Г.Оргил                            НББ-Аудит 2

“Үг үсэглэх” тэмцээнд:

I байр:             С.Аззаяа                                 Банкны менежмент 2

II байр:           Н.Хулан                                 Банкны менежмент 2

III байр:          Х.Цолмон-Эрдэнэ                 НББ-Мэдээллийн систем 2

“АХА-Алтан хонх” тэмцээнд:

I байр:             Э.Гэндэнсүрэн                      НББ-Аудит 2

II байр:           Б.Отгонжаргал                      НББ-Аудит 2

III байр:          Э.Шинэжаргал                      НББ-Англи хэл 2

“Монгол бичгээр хэн сайхан бичих вэ” тэмцээнд:

I байр:             Х.Цолмон-Эрдэнэ                 НББ-Мэдээллийн систем 2

II байр:           Л.Отгонбаатар                       Санхүү менежмент 2

III байр:          М.Лхагвадулам                     НББ-Мэдээллийн систем 2

           

Оюутнууддаа цаашдын хичээл сурлагад нь өндөр амжилт хүсье!