Мандах их сургууль болон  Худалдаа Хөгжлийн Банкны хооронд хамтран ажиллах гэрээ байгууллаа

A- A A+
Мандах их сургууль болон  Худалдаа Хөгжлийн Банкны хооронд хамтран ажиллах гэрээ байгууллаа

Мандах их сургууль болон Худалдаа Хөгжлийн Банкны хооронд хамтран ажиллах тухай гэрээ байгуулж, 2023 оны 3-р сарын 23-ны өдөр гарын үсэг зурж баталгаажууллаа.

Хоёр тал Хамтын ажиллагааны гэрээнд тусгагдсан үйл ажиллагааны дагуу оюутнуудын дадлагын ажлыг үр дүнтэй зохион байгуулах, суралцагсдыг цагийн болон үндсэн ажлын байраар хангах, шилдэг оюутнуудад зориулсан тусгай төсөл хөтөлбөрийг зохион байгуулах,  ажилтнуудад боловсролын зэрэг олгох, зэрэг ахиулах, сургалт, эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо.