Оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг өргөжүүлэх зорилго бүхий Мандах Их сургуулийн оюутны эрдэм шинжилгээний хурал 2023.03.24-нд Номын сангийн 2 давхарын танхимд амжилттай зохион байгуулагдлаа.
Жил бүр уламжлал болгон явагддаг оюутны эрдэм шинжилгээний хуралд тэнхим бүрээс шалгарсан нягтлан бодох бүртгэл, банк санхүү, нийгэм, мэдээллийн технологи болон инженерийн чиглэлийн 18 илтгэл хэлэлцүүлэгдлээ. Энэ удаагийн хурлын шүүгчээр Мандах их сургуулийн эрдэмтэн багш нараас гадна зочин шүүгчээр Капитрон банкны Хамтын ажиллагааны хэлтсийн захирал Б.Батхуяг, Байгууллагын зээлийн хэлтсийн захирал У.Наранбаяр (2011 оны төгсөгч) нар ажиллаж, үнэтэй зөвлөгөө өглөө.
Энэхүү хурал нь оюунлаг, бүтээлч, хандлагаар дүүрэн, судлаач оюутнууд судалгааны арга зүй болон мэдлэг туршлагаа хуваалцсан хурал боллоо.
Мэдээллийн технологийн тэнхимийн оюутан А.Баттөмөрийн хийсэн бүтээлтэй
https://rb.gy/yq1fn3
танилцана уу.
Мэдээллийн технологийн тэнхимийн оюутан Б.Энхзаяа, Э.Тэрбиш, Б.Ширэндэв нарын хийсэн бүтээлийг https://rb.gy/yq1fn3 линкээр орж танилцана уу.
Судлаач оюутан залуус болон эрдэмтэн багш нартаа цаашдын судалгаа шинжилгээний ажилд нь амжилт хүсье!
СУРГУУЛИЙН ЗАХИРГАА
2023.03.27