Үндэсний брэнд бүтээгч Green групп нь Мандах Их Сургуультай хамтын ажиллагааны хүрээнд Хүний нөөцийн нээлттэй өдөрлөг зохион байгууллаа.
Өдөрлөгийн хүрээнд нийт оюутнуудад
Green группийн хэмжээнд байгаа нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалтад нийт 200 оюутан анкет илгээсэн бөгөөд цаашид Green группийн нийт салбарт ажиллах боломж, салбар компаниудад танилцах болон үйлдвэрлэлийн дадлага хийх боломжийг нээв.
Ард Секюрити ХХК-ийн гүйцэтгэх захирал, Apprentice шоуны 1-р улирлын ялагч Ц.Бархастай ярилцан карьер төлөвлөлт болон хувь хүний хөгжлийн талаар хэлэлцүүлэг хийж, 10 оюутанд Green группт ажиллах урилга, 5 оюутанд Green группийн нэрэмжит тэтгэлгийг тус тус олголоо.
Нийт оюутнуудад маань үр өгөөжтэй арга хэмжээ болсонд баяртай байна. Уг үйл ажиллагааг цаашид жил бүр зохион байгуулж ажиллахаар болов.