Японы улсын Тохоку их сургуулийн Оюутан солилцооны 2023 оны хаврын семестрийн хөтөлбөрт суралцах оюутныг Мандах их сургуулийн захирал, Профессор Г. Нанжид хүлээн авч уулзлаа

A- A A+
Японы улсын Тохоку их сургуулийн Оюутан солилцооны 2023 оны хаврын семестрийн хөтөлбөрт суралцах оюутныг Мандах их сургуулийн захирал, Профессор Г. Нанжид хүлээн авч уулзлаа

Японы Тохоку их сургуулийн Оюутан солилцооны 2023 оны хаврын семестрийн хөтөлбөрт Мандах их сургуулийн Маркетингийн менежментийн 2-р дамжааны оюутан Б.Баясгалан оролцохоор сонгогдсон.

Солилцооны оюутан ирэх Даваа гаригт Япон улсыг зорих гэж байгаатай холбогдуулан, Мандах их сургуулийн захирал, Проф. Г.Нанжид хүлээн авч уулзлаа. Уулзалтанд Сургалт эрхэлсэн дэд захирал Ч.Төрбадрах, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны ажилтан З. Булганаа нар оролцлоо.

Уулзалтаар  Оюутан солилцооны 2022 оны намрын семестрийн хөтөлбөрт амжилттай оролцож төгссөн Б. Ичинхорлоо тус хөтөлбөрт хэрхэн оролцсон талаар  болон дараагийн солилцооны оюутанд өөрийн туршлага, мэдлэг мэдээллээсээ хуваалцлаа.