Мандах их сургууль болон Капитрон банк хооронд хамтран ажиллах тухай гэрээ байгуулж, 2023 оны 01-р сарын 05-ны өдөр Мандах их сургуулийн Сургалт эрхэлсэн дэд захирал, Доктор (Ph.D), дэд Профессор Ч. Төрбадрах, Чанарын удирдлага, зохицуулалтын албаны дарга С.Энхтуяа, Капитрон банкны Байгууллагын хөгжил, хүний нөөцийн газрын захирал Ч. Халиун нар гарын үсэг зурлаа.
Хоёр тал хамтын ажиллагааны гэрээнд тусгагдсан үйл ажиллагааны дагуу оюутнуудын дадлагын ажлыг үр дүнтэй зохион байгуулах, суралцагсдыг цагийн болон үндсэн ажлын байраар хангах, шилдэг оюутнуудад зориулсан тусгай төсөл хөтөлбөрийг зарлах, ажилтнуудад боловсролын зэрэг олгох, мэргэжлийн зэрэг ахиулах сургалт дамжаа зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо.