Магистрын хөтөлбөрийн төгсөлтийн ёслолын үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа

A- A A+
Магистрын хөтөлбөрийн төгсөлтийн ёслолын үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа

Мандах Их Сургуулийн магистрын хөтөлбөрийн 21 дэх удаагийн төгсөлтийн үйл ажиллагаа 2022 оны 12 сарын 26-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Ёслолын үйл ажиллагааг нээж  мандах ИС-ийн захирал профессор Г.Нанжид хөтөлбөрт хамрагдаж амжилттай суралцсан оюутнууд болон тухайн хөтөлбөрт хичээл заасан багш нарт баяр хүргэн,  уг хөтөлбөрийн төгсөгчдөд олон давуу тал, боломж олгож байгааг онцлон тэмдэглэж цаашдын ажил, хөдөлмөрт нь амжилт хүслээ.Үйл ажиллагаанд Мандах Их Сургуулийн удирдлага, Эрдмийн зөвлөлийн гишүүд оролцож, төгсөгчдөд амжилт хүсэж, диплом энгэрийн тэмдгийг гардуулж өглөө.

Энэ удаагийн төгсөлтөөр Нягтлан бодох бүртгэл, Санхүү, Бизнесийн удирдлага хөтөлбөрөөр нийт 45 магистрант төгслөө.

Төгсөлтийн ёслолын үйл ажиллагааны үеэр дипломын ажил бичиж төгссөн нийт 6 оюутан болон 3.7-оос дээш голч дүнтэй суралцсан 11 төгсөгчдөд тус сургуулийн докторын хөтөлбөрт эхний улирлын сургалтын төлбөрийн 20% болон 10%-ийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг олгосон   Үүнд:

Овог

Нэр

Мэргэжил

1

Цэдэнбалжир

Ариунжаргал

Нягтлан бодох бүртгэл

2

Отгонхүү

Анхтуяа

Нягтлан бодох бүртгэл

3

Цэндбаяр

Намуун

Нягтлан бодох бүртгэл

4

Чойжинжав

Ариунзаяа

Нягтлан бодох бүртгэл

5

Дамбаахүү

Номин-Эрдэнэ

Нягтлан бодох бүртгэл

6

Зууннаст

Азжаргал

Нягтлан бодох бүртгэл

7

Найдандорж

Баасандорж

Санхүү

8

Бямбасүрэн

Гаамаа

Санхүү

9

Даваасүрэн

Дуламжав

Бизнесийн удирдлага

10

Амаржаргал

Далайцэрэн

Бизнесийн удирдлага

11

Лувсанпүрэв

Оюун-Эрдэнэ

Бизнесийн удирдлага

Нийт төгсөгчдөдөө цаашдын ажил хөдөлмөртөө өндөр амжилт гаргаж, сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөн, мэргэжлийн ёс зүйгээ чанд сахин ажиллахыг хүсье.