Мандах Их Сургууль ажил олгогчдын хүний нөөцийг бүрдүүлэхэд туслах, байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, оюутнуудыг танилцах болон мэргэжлийн дадлага хийлгэхэд зуучлах, төгсөгчдийг ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлэх зорилготой жил бүрийн 12 дугаар сард ажлын байрны нээлттэй өдөрлөгийг зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ жилийн ажлын байрны нээлттэй өдөрлөг 12 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулагдаж Номин Холдинг ХХК, Ард Санхүүгийн Нэгдэл ХК, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг ТББ, Мүүрь Аудит, Миний Дэлгүүр ХХК, Грант Торнтон аудит ХХК, Эрин интернэшнл ХХК, Capitron Bank, Central express CVS, Isc ХХК, ЧПМ ХХК, Асаяке ХХК, Юнифайд Файнаншл Солюшнс Аудит ХХК, "АОДЭ" Групп, Бигүрү ХХК, Монре даатгал зэрэг нийт 18 байгууллага оролцлоо.
Тус өдөрлөгт үйллдвэрлэлийн дадлага хийх, төгсөөд ажиллах зорилготой Мандах Их Сургуулийн 3, 4 дүгээр дамжааны оюутнууд идэвхитэй оролцож нээлттэй ажлын байрны ажил горилогчийн анкетыг нийт 301 оюутан бөглөсөн байна.
Өдөрлөгийн үеэр оюутан залуусын мэдлэг, ажиллах ур чадвар, хандлагын талаар ажил олгогчтой уулзалт, хэлэлцүүлгийг мөн зохион байгуулсан нь сургалтын хөтөлбөрийг сайжруулах чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Өдөрлөгт ажил олгогч байгууллагууд оюутнуудыг дадлагажуулах болон ажлын байрны захиалгаа өгч Мандах Их Сургуулийн хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн оюутнуудыг танилцах болон үйлдвэрлэлийн дадлага хийлгэх захиалга өгөх, хамтран ажиллах гэрээг мөн байгуулсан юм.