25 дах удаагийн Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны баярын өдөрт ММНБИ-с зохион байгуулдаг  “Шилдэг санхүүч 2022” шалгаруулах ёслолын үйл ажиллагаанаас 4 шагналыг Мандахчууд хүртлээ.

A- A A+
25 дах удаагийн Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны баярын өдөрт ММНБИ-с зохион байгуулдаг  “Шилдэг санхүүч 2022” шалгаруулах ёслолын үйл ажиллагаанаас 4 шагналыг Мандахчууд хүртлээ.

“Шилдэг санхүүч 2022” шалгаруулах ёслолын үйл ажиллагаа 25 дахь жилдээ 2022.12.09-ны өдөр зохион байгуулагдлаа. Ёслолын үйл ажиллагаанд 10 номинацаар оны шилдгүүдээ шалгаруулснаас:

  • “Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн шилдэг бүтээл“-д Мандах ИС-ийн НББС-ийн захирал Х.Нямбаяр, мэргэшсэн нягтлан бодогч Д.Гантулга – Си Ти Ойл ХХК, Гүйцэтгэх захирал /Мандах их сургуулийн төгсөгч/
  • Шилдэг үнэлгээчин И.Гүррагчаа- Хүлэгтхүннү аудит ХХК, Гүйцэтгэх захирал /Мандах их сургуулийн төгсөгч/
  • Татварын албаны шилдэг санхүүч Л.Мөнхтуул- ТЕГ, Олон улсын татварын хэлтсийн дарга /Мандах их сургуулийн төгсөгч/ нар шилдгээр шалгарч манлайллаа.

 

Та бүхний цаашдын ажил үйлсэд гялалзсан амжилтыг хүсэе. Сайн бүртгэл дэлгэрэх болтугай.

                              *Бүртгэл шинжилгээний тэнхим, Нийт Мандахчуудаас*