Мэдээллийн Технологийн Судалгааны багаас оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа

A- A A+
Мэдээллийн Технологийн Судалгааны багаас оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа

Оюутнууд өөрсдийн бүтээсэн гар утасны аппликейшнаар Мэдээллийн Технологийн Судалгааны багаас зохион байгуулсан оюутны эрдэм шинжилгээний хуралд оролцлоо. 
Оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг тасралтгүй хөгжүүлэх, багш, оюутны хамтарсан судалгааг дэмжих зорилготойгоор МТС-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-VIII” 2022.11.23-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. 

Тус хуралд 20 илтгэл хэлэлцүүлснээс:

I байр ”OCR буюу зургаас текст таних нь гар утасны апп” сэдвээр Мэдээллийн систем-3 курсийн оюутан Э.Тэрбиш, Программ хангамж-3 курсийн Б.Энхзаяа, Программ хангамж-2 курсийн оюутан Б.Ширэндэв
II байр “NFC бидний хэрэглээнд, түүний ирээдүй” сэдвээр Программ хангамж-3 курсийн оюутан А.Баттөмөр
III байр “GMS dictionary вэбсайт” сэдвээр Программ хангамж-2 курсийн оюутан Б.Ширэндэв, Г.Тэмүүлэн
Тусгай байр “График өгөгдлийн сан болон уламжлалт өгөгдлийн сангийн харьцуулалт” сэдвээр Программ хангамж-3 курсийн оюутан О.Төгсбаяр
Тусгай байр “NFT буюу non - fungible token талаарх судалгаа” сэдвээр Программ хангамж-1 курсийн оюутан С.Энхбаатар нарын илтгэл шалгарлаа. 

Тус хуралд илтгэл хэлэлцүүлсэн нийт оюутнууддаа болон удирдагч багш нартаа цаашдын эрдэм, судлалын ажилд нь өндөр амжилт хүсье!