Ази, Номхон далайн орнуудын Оюутан солилцооны Олон улсын UMAP хөтөлбөрт оролцох дахин нэг боломж оюутан та бүхэнд нээгдлээ

Ази, Номхон далайн орнуудын Оюутан солилцооны Олон улсын UMAP хөтөлбөрт оролцох дахин нэг боломж оюутан та бүхэнд нээгдлээ

Мандах их сургуулийн оюутан та бүхэнд  БНХАУ-ын Хенан мужийн SIAS их сургуулиас зарласан 2023 оны Хаврын семестрын Оюутан солилцооны хөтөлбөрт  үнэ төлбөргүй хамрагдах боломж байна. Хөтөлбөр 2023 оны 2-р сарын 27-ноос 7-р сарын 1 хүртэл үргэлжлэх бөгөөд хөтөлбөрт хамрагдах оюутны  байр, хоол, сургалтын төлбөр, нийтийн тээврийн үнийг хүлээн авагч байгууллага хариуцах бөгөөд оюутнууд зөвхөн ирж, очих  зардлаа л хариуцна.

Сонирхож байгаа оюутнууд 12-р сарын 15-ны дотор дараах линкээр орж, Register гэсэн хэсэг рүү орж бүртгүүлнэ. https://usco2.umap.org/ProgramDetails/Details/524#exchangestudent #virtual #china

 

Бүртгүүлсэн оюутнууд foreignrelations@mandakh.edu.mn хаягаар бүртгүүлсэн тухайгаа мэдэгдэнэ үү. Энэ бол манай оюутнуудад алтан боломж шүү. Хичээгээрэй.