Рояаль Олон Улсын Их сургуулиас зохион байгуулсан “Оюунлаг залуус-Хөгжлийн ирэээдүй” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал 2022.11.11-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. МУИС, ДХИС, ҮБХИС, ШУТИС, МУБИС, ИЗОУИС, ХИС, Мандах Их Сургууль, зэрэг 10 гаруй дотоодын Их, Дээд сургуулийн 70 орчим оюутан залуус 53 эрдэм шинжилгээний судалгааны ажил ирүүлснээс 2-р шатанд 20 илтгэлийг шалгаруулж амжилттай хэлэлцүүлсэн байна. Тус хуралд Мандах Их сургуулийн ЭЗБТ-ийн багш Ж.Гантулгын удирдсан банкны менежмент, санхүүгийн менежмент хөтөлбөрийн 3-р дамжааны оюутнууд амжилттай оролцлоо.
Удирдагч багш болон судлаач оюутнууддаа эрдэм судлалын ажилд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.
СУРГУУЛИЙН ЗАХИРГАА