Мандах Их Сургууль нь Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран “Цусаа өгч эрдэнэт хүний амь аваръя” уриан дор Донорын өдөрлөгийг жил бүр зохион байгуулдаг.
Энэ жилийн өдөрлөгийг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулж тус сургуулийн 44 багш, ажилтан, оюутан залуус 15,4 литр цус хандивлаж, 150 хүнд амьдрал бэлэглэх боломж бүрдлээ.
Нэг хүний бэлэглэсэн цус бүрийг 3 хуваан цус, цусан бүтээгдэхүүн болгон эрдэнэт хүний амь насыг аврах буянт үйлсийг бүтээдэг байна.
Идэвхтэй оролцсон багш ажилтан, оюутан залуусдаа талархал илэрхийлж, цаашдын сурлага хөдөлмөрт нь улам их амжилт хүсье.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Санхүү, аж ахуйн алба