Мандах Их Сургууль болон Швейцарын Холбооны Улсын Эдийн засаг, Технологийн их сургуультай 2016 оноос эхлэн хэрэгжүүлж буй хос диплом олгох хөтөлбөрийн 4 –дэх удаагийн төгсөлтийн ёслолын ажиллагаа 2022 оны 10 дугаар сарын 10-ний өдөр боллоо.
Энэ жил уг хөтөлбөрт хамрагдсан нягтлан бодох бүртгэл, санхүү, инженер эдийн загийн бакалаврын болон магисртраантууд хамрагдаж хос дипломоо гардан авлаа. Тус хөтөлбөрийн онцлог нь мэргэжлийн суурь болон мэргэжлийн хичээлүүдийг англи хэл дээр судалдаг бөгөөд цаашид төгсөгчид ахисан түвшинд гадаад, дотоодын их, дээд сургуульд үргэлжлүүлэн суралцах, мэргэжлийн хувьд өөрийгөө хөгжүүлэх чухал ач холбогдолтой юм.
Төгсөлтийн ёслолын ажиллагааг Мандах Их Сургуулийн захирал, профессор Г.Нанжид нээж, хөтөлбөрт хамрагдаж амжилттай суралцсан оюутнууд болон тухайн хөтөлбөрт хичээл заасан багш нарт баяр хүргэн, уг хөтөлбөрийн төгсөгчдөд олон давуу тал, боломж олгож байгааг онцлон тэмдэглэж цаашдын ажил, хөдөлмөрт нь амжилт хүслээ.