Авьяаслаг Мандахчууд

A- A A+
Авьяаслаг Мандахчууд

1-р курсийн оюутнуудын дунд жил бүр зохион байгуулагддаг уламжлалт “Оюутны урлагийн наадам” 2022 оны 10 сарын 08-ны өдөр “Төмөр зам Соёл урлаг, спорт”-ын төвд амжилттай болж өндөрлөлөө.

Урлагийн наадамд 11 хөтөлбөрийн оюутнууд авьяасаа сорьсноос:

  • I байрт 97 оноогоор Программ хангамж 1-р дамжаа
  • II байрт 91 оноогоор  Нягтлан бодох бүртгэл  аудит 1-р дамжаа
  • III байрт 90 оноогоор Нягтлан бодох бүртгэл банк 1-р дамжааны хамт олон тус тус шалгарлаа.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд Соёлын тэргүүний ажилтан бүжигчин Отгонзул, Соёлын тэргүүний ажилтан Хөгжимчин Энхчимэг, Мэдээлэл, Технологийн тэнхимийн эрхлэгч  Цэнд-Аюуш, Оюутан хариуцсан ажилтан  Энхжин нар ажиллалаа.

Энэ хичээлийн жилийн оюутны урлагийн наадмын онцлог нь монгол бүжгийн үзүүлбэрүүд хамтлаг болон өргөжиж, анги хамт олны идэвхтэй оролцоо нэмэгдсэн байлаа.

Тэргүүн байранд Программ хангамж 1-р дамжааны оюутнуудын бүжиг шалгарч, сургуулийн “Оюутны шинэ жилийн баярын цэнгүүн”-д бүжиглэх урилгыг гардан авлаа.