Мандах их сургууль Боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны ISO 21001:2018 стандартыг нэвтрүүлсэн Монголын анхны дээд боловсролын байгууллага бөгөөд Энэтхэгийн ‘’IRCLASS’’ чанарын баталгаажуулалтын байгууллагаас жил бүр тус стандартыг хэрхэн хэрэгжүүлж байгааг үнэлэх магадлах аудитыг хийдэг. Энэ жилийн магадлах аудитыг 2022 оны 10 –р сарын 12-13-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгууллаа.
Аудитын дүгнэлтээр Боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны ISO 21001:2018 стандартыг Мандах их сургууль амжилттай хэрэгжүүлж байна гэсэн үнэлгээг өглөө.
Магадлах аудитад бэлтгэж, тайлан хамгаалах ажлын хэсгийн багийн ахлагчаар Сургалт эрхэлсэн дэд захирал Ч.Төрбадрах, багийн гишүүнээр Захирлын ажлын албаны дарга С.Энхтуяа, Чанарын Үнэлгээний ажилтан Д.Доломжав, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны ажилтан З.Булганаа нар ажиллалаа.