“Докторын дараах судалгааны ажлын тэтгэлэг” олгох журмын дагуу сонгон шалгаруулалт зарлаж байна

A- A A+
“Докторын дараах судалгааны ажлын тэтгэлэг” олгох журмын дагуу сонгон шалгаруулалт зарлаж байна

Мандах ИС-ийн докторын зэрэгтэй судлаач багш нарын туршилт, судалгаа, инновацийн үйл ажиллагаа болон докторын судалгааны ажлаа үргэлжлүүлэхэд нь зорилгоор  “Докторын дараах судалгааны ажлын тэтгэлэг” олгох журмын дагуу сонгон шалгаруулалт болох гэж байна.

Хамрах хүрээ:  Мандах ИС-ийн докторын (Ph.D) зэрэгтэй судлаач багш

Судалгааны тэтгэлэг хэрэгжих хугацаа: 2 жил хүртэл

Тэтгэлгийн хэмжээ: 10 сая хүртэл төгрөг

Тэтгэлэгт хөтөлбөрт нэр дэвшигчид нь дараах материалыг 2022.11.01-ны дотор бүрдүүлж, АТС-ийн gs@mandakh.edu.mn цахим хаягаар хүргүүлнэ. Үүнд:

  • Бүтээл нь дэвшиж буй судлаачийн ажил байдлын тодорхойлолт
  • Судлаачийн бүтээлийн жагсаалт
  • Тэтгэлэг горилж буй судалгааны ажлын төсөл
  • Бүтээлийг нэр дэвшүүлсэн судалгааны багийн хурлын тэмдэглэл