Дэлхийн багш нарын 28 дахь, Монголын багш нарын 56 дахь өдрийг тохиолдуулан Мандах их сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилд ажил, хөдөлмөрөөрөө шалгарсан, шилдэг багш нараа шагнаж урамшууллаа.
Үүнд: оны “Шилдэг багш”-аар Гадаад хэлний тэнхимийн дэд профессор, доктор С.Ганцэцэг, “Шилдэг залуу багш”-аар Эдийн засаг бизнесийн тэнхимийн багш П.Насанжаргал нар шалгарч шагнууллаа. Мөн Боловсрол, шинжлэх ухааны яамны Жуух бичгээр Гадаад хэлний тэнхимийн багш Т.Оюун-Эрдэнэ, Сангийн яамны Жуух бичгээр Бүртгэл шинжилгээний тэнхимийн багш Г.Золбоо, Э.Энх-Амгалан нар тус тус шагнагдлаа. Шагналыг сургуулийн Захирал профессор Г.Нанжид, Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал доктор, профессор Л.Энх-Амгалан, Сургалт эрхэлсэн дэд захирал доктор, дэд профессор Ч.Төрбадрах, Санхүү эрхэлсэн дэд захирал С.Энхтүвшин нар гардуулж цаашдын ажил, хөдөлмөрт нь өндөр амжилт хүслээ.
Сургуулийн захиргаа