“MANDAKH-2022” Олон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа

A- A A+
“MANDAKH-2022” Олон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа

Мандах Их Сургууль нь 2012 оноос эхлэн эрдэмтэн судлаачдын дунд олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2-3 жил тутам тогтмол зохион байгуулдаг уламжлалтай билээ.

Энэ удаагийн “MANDAKH-2022” олон улсын 5 дах удаагийн эрдэм шинжилгээний хурлыг Мандах Их Сургууль үүсгэн байгуулагдсны 30 жилийн ойг тохиолдуулан “ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ БА ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ” сэдвийн хүрээнд цахим болон танхим хосолсон хэлбэрээр 2022 оны 5-р сарын 27-ны өдөр Holiday Inn зочид буудлын 2 давхарт Ballroom танхимд амжилттай зохион байгууллаа.

Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурлыг дэмжигч байгууллагаар Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Монголын Үндэсний Статистикийн хороо, оролцогч байгууллагаар Зайгал судалгааны институт, Мишээл судалгааны институт, МУИС, ШУТИС, ХААИС, СЭЗИС зэрэг сургуулиудын эрдэмтэн судлаачид оролцлоо. Мөн НҮБ-ийн Хүүхдийн сан, Австрали, Канад, АНУ, БНХАУ, Индонез, Мьянмар, Өмнөд Солонгос зэрэг улс орнуудын 20 гаруй эрдэмтэн судлаачид илтгэлээ хэлэлцүүллээ. 

Уг хурлыг зохион байгуулснаар гадаад дотоодын эрдэмтэн судлаачид харилцан туршлага солилцох, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг олгож байдгаараа чухал ач холбогдолтой юм.