Мандах их сургууль болон “АПУ ХК -ний хооронд хамтран ажиллах тухай гэрээ байгуулж, 2022 оны 5-р сарын 16-ны өдөр Мандах их сургуулийн Сургалт эрхэлсэн дэд захирал, Доктор (Ph.D), дэд Профессор Ч. Төрбадрах, “АПУ ХК”-ний Захиргаа, Хүний нөөц эрхэлсэн захирал Ж. Ичинхорлоо нар гарын үсэг зурлаа.
Гарын үсэг зурах ёслолын ажиллагааны үеэр хоёр тал хамтын ажиллагааны гэрээнд тусгагдсан үйл ажиллагааны дагуу оюутнуудын дадлагын ажлыг үр дүнтэй зохион байгуулах, суралцагсдыг цагийн болон үндсэн ажлын байраар хангах, шилдэг оюутнуудад зориулсан тусгай төсөл хөтөлбөрийг зохион байгуулах, ажилтнуудад боловсролын зэрэг олгох, зэрэг ахиулах сургалт дамжаа зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо.