Мандах Их Сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн нягтлан бодох бүртгэл, санхүү, банкны хөтөлбөрийн оюутнуудын диплом хамгаалалт 2022.05.04-ны өдөр зохион байгуулагдлаа. Хамгаалалтанд нийт 29 оюутан оролцож, 4 жилийн хугацаанд танхим болон цахим хэлбэрээр суралцан өөрийн мэргэжил, салбарын хүрээнд хийсэн судалгааны ажлаа хамгаалах зөвлөлийн комиссын гишүүдээр хэлэлцүүлж, амжилттай хамгааллаа.
Нийт төгсөгч оюутнууддаа хөдөлмөрийн гараагаа амжилттай эхлүүлж байгаад нь баяр хүргэж, цаашдынх нь ажил хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.
БИД МЭДЛЭГЭЭР БАЯЛГИЙГ БҮТЭЭНЭ