Статистикийн улсын IV олимпиад амжилттай зохион байгуулагдлаа

A- A A+
Статистикийн улсын IV олимпиад амжилттай зохион байгуулагдлаа

Мандах Их Сургуулийг үүсгэн байгуулагч Б.Сандагсүрэн агсны нэрэмжит Статистикийн улсын IV олимпиад  2022 оны 04 сарын 23-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Уламжлал ёсоор Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ) тус олимпиадын дэмжигч байгууллагаар ажиллав.

 Олимпиадын шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд:

  • Монгол улсын гавъяат багш, доктор профессор Г.Элдэв-Очир,
  • Монгол Улсын гавъяат багш, доктор, профессор, шатрын спортын олон улсын хэмжээний мастер С.Хандсүрэн 
  • ҮСХ-ны дарга Б.Батдаваа,
  • ҮСХ-ны Бодлого хамтын ажиллагааны газрын Хамтын ажиллагаа, тархаалтын хэлтсийн дарга Л.Цэвээнжав,
  • ҮСХ-ны Бодлого хамтын ажиллагааны газрын Хамтын ажиллагаа тархаалтын хэлтэсийн зохион байгуулагч Б.Бат-Итгэл,  
  • Мандах ИС-ийн удирдлагууд хүндэт зочдоор оролцлоо.

 

Мандах ИС-ийн захирал профессор Г.Нанжид олимпиадын шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Энэ удаагийн олимпиад Мандах Их Сургуулийн 30 жилийн ойн босгон дээр зохион байгуулагдаж буй”-г онцлон тэмдэглэлээ.

Үүсгэн байгуулагч Бүдхүүгийн Сандагсүрэнгийн ажил амьдрал, бүтээл туурвилын талаар хүү С.Энхтүвшин дурсамж танилцуулга хийв.

Мөн МУ-ын ҮСХ-ний дарга Б.Батдаваа статистикч мэргэжлийн онцлог давуу тал цаашид статистикийн шинжлэх ухааны ач холбогдол улам өсөх талаар дурьдаж, Мандах ИС-тай хамтын ажиллагааны хүрээнд эрдэм шинжилгээ судалгаа хийх, мэдээлэл солилцох, оюутныг дадлагажуулах чиглэлээр хамтран ажиллаж ирсэнд таатай байгаагаа илэрхийллээ.  

Энэхүү олимпиадад МУИС-ийн Бизнесийн сургууль, Мандах Их Сургууль, СЭЗИС, Их засаг ОУИС, Рояал академи зэрэг их сургуулиудын I, II курсийн 50 гаруй оюутан залуус статистикийн мэдлэг чадвар, авхаалж самбаагаа сорин оролцсноос багийн дүнгээр СЭЗИС 1-р байр, Мандах Их Сургууль   2-р байр,  Их Засаг ОУИС  3-р байр эзэллээ.

Хувийн дүнгээр Мандах ИС-ийн оюутан Ц.Оюун-Эрдэнэ, Х.Цолмон-Эрдэнэ, О.Азжаргал, СЭЗИС-ийн оюутан З.Тэмүүжин, Б.Даваадэмбэрэл, А.Төгөлдөр, Н.Билгүүн, Э.Чинзориг, О.Батзаяа, Их засаг ОУИС-ийн оюутан А.Мөнх-Уянга, Б.Сэр-Од нар эхний 10 байрт шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагнал болон ҮСХорооны дурсгалын зүйлийг гардан авлаа.

Олимпиадад оролцсон нийт багш, оюутнууддаа цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

СУРГУУЛИЙН ЗАХИРГАА