Нягтлан бодох бүртгэлийн улсын xxiii олимпиадад мандах их сургууль тэргүүллээ.

A- A A+
Нягтлан бодох бүртгэлийн улсын xxiii олимпиадад мандах их сургууль тэргүүллээ.

ММНБИ-ийн үүсгэн санаачлагчдын нэг, хүндэт багш, Мандах Их Сургуулийн гүйцэтгэх захирал, доктор, профессор С.Өлзийбат агсны нэрэмжит “Нягтлан бодох бүртгэлийн улсын XXIII олимпиад” 2022 оны 4-р сарын 14,15-ны өдрүүдэд Мандах Их Сургууль дээр зохион байгуулагдлаа.

4-р сарын 14-ний өдөр олимпиадын 1-р шатанд МУИС, СЭЗИС, ХААИС, Мандах ИС, Мандах ИС-ийн Дархан уул аймаг дахь салбар сургууль, Төрийн өмчит Улаанбаатарын ИС, Улаанбаатар Эрдэм ИС, Идэр ИС, Этүгэн ИС, ОУЭЗБИС гэсэн 10 сургуулийн 50 оюутан өрсөлдөж 2022 оны ТОП-10 оюутныг шалгаруулсан.

2022 оны ТОП-10 оюутан

1. Баярмагнай овогтой Дэлгэрмагнай, Мандах ИС, 118 оноо

2. Баттөр овогтой Бадрах, СЭЗИС, 98 оноо

3. Батхуяг овогтой Билэгмаа, СЭЗИС, 88 оноо

4. Хүдэрбат овогтой Намуундарь, Мандах ИС-ийн Дархан уул аймаг дахь салбар сургууль, 87 оноо

5. Энхтүвшин овогтой Энхдэлхий, Мандах ИС-ийн Дархан уул аймаг дахь салбар сургууль, 82,5 оноо

6. Алтангэрэл овогтой Түмэнжаргал, СЭЗИС, 81,5 оноо

7. Өлзийбаяр овогтой Отгонзул, СЭЗИС, 77,5 оноо

8. Нямбаяр овогтой Уянга, Мандах ИС, 76 оноо

9. Зоригтбаатар овогтой Намуун-Эрдэнэ, Мандах ИС, 72 оноо

10. Батбаатар овогтой Дорждэрэм, Мандах ИС, 71,5 оноо

2022 оны 4 сарын 15-ны өдөр олимпиадын 2-р шатны шалгаруулалт болж оюутнууд багаар кейс дасгалууд дээр ажиллаж, хувийн дүнгээр авсан оноо болон багаар ажилласан кейс, дасгалын онооны нийлбэрээр багийн дүнг гаргаж Мандах Их Сургуулийн баг тэргүүлж алтан медаль хүртлээ.

2022 оны багийн амжилт

Мандах их сургууль 564.5 оноогоор 1-р байр, Алтан медаль

СЭЗИС 528.5 оноогоор 2-р байр, Мөнгөн медаль

Мандах ИС-ийн Дархан уул аймаг дахь салбар сургууль 433 оноогоор 3-р байр, Хүрэл медаль

Алтан медаль хүртсэн Мандах Их Сургуулийн баг

Хүрэл медаль хүртсэн Мандах Их Сургуулийн Дархан уул аймаг дахь салбар сургуулийн баг

Олимпиадын үеэр С.Өлзийбат багшийн тухай дурсамж уулзалт болж номон хөшөө босголоо.

Уулзалтад ММНБИ-ийн дэд захирал М.Батхуяг “Мэргэжлийн байгууллагын хөгжилд С.Өлзийбат багшийн оруулсан хувь нэмэр”, Мандах ИС-ийн захирал Г.Нанжид “Мандах ИС-ийн хөгжилд С.Өлзийбат багшийн оруулсан хувь нэмэр”, Мандах ИС-ийн Мэдээлэл технологийн сургуулийн захирал Ө.Ганзориг “Аав минь бидний бахархал” сэдвээр тус тус илтгэл тавилаа.

Хийсэн бүтээсэн ажил үйлс, хичээнгүй цайлган зангаараа мэргэжлийн салбартаа мөнхрөн үлдсэн түүний тухай хамтран зүтгэгчид, найз нөхөд, шавь нар, гэр бүлийнхэн нь бахархан дурсаж, ирээдүйн мэргэжилтнүүдэд танилцуулсан.

Алдартнуудын талаар дурсамж ном бүтээдэг уламжлалаар институтээс “ММНБИ-ийн Хүндэт багш, Мандах ИС-ийн гүйцэтгэх захирал агсан, доктор профессор Сангижанцангийн Өлзийбатын ажил, амьдралын зам” номон хөшөө босгож мөнхөллөө.

Хариуцлагатай, чадвартай мэргэжилтнүүд л улс орны ирээдүйг баталгаатай авч явдаг.”  

                                                                                                                                                           С.Өлзийбат

2009 оны Нягтлан бодох бүртгэлийн улсын 12 дугаар олимпиадаас эхлэн олимпиадыг НББ-ийн салбарын алдар хүндтэй ахмадууд, багш, мэргэжилтнүүдийн нэрэмжит болгон зохион байгуулах болсон бөгөөд ММНБИ 2022 оны “Нягтлан бодох бүртгэлийн улсын 23 дугаар олимпиад”-ыг ММНБИ-ийн үүсгэн санаачлагчдын нэг, хүндэт багш, Мандах Их Сургуулийн гүйцэтгэх захирал, доктор, профессор С.Өлзийбат агсны нэрэмжит болгон зохион байгуулсан юм.

С.Өлзийбат багш бол Сангийн сайдын дэргэдэх Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн зөвлөлийн анхны гишүүдийн нэг, ММНБИ-ийн үүсгэн санаачлагч, Удирдах зөвлөлийн гишүүн, мэргэжлийн байгууллагын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийн нэг юм.

С.Өлзийбат багш ХААИС, Мандах их сургуульд олон жил багш, тэнхмийн эрхлэгч, захирлаар ажиллан мэргэжилтэн бэлтгэх үйлсэд их хувь нэмэр оруулсны зэрэгцээ мэргэжлийн байгууллагуудыг үүсгэн хөгжүүлэх, төлөвшүүлэх, мэргэшсэн нягтлан бодогчдыг бэлтгэх, давтан сургах, мэргэжлийн ном, сурах бичиг, гарын авлага туурвих, судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэх, олон улсын стандартуудыг нэвтрүүлэх, сургалтын хөтөлбөр, агуулгыг боловсронгуй болгох, нягтлан бодох бүртгэл, аудитын хууль, эрх зүйн орчныг төлөвшүүлж, сайжруулах, ММНБИ-ийн бодлого, зорилт, стратегийг боловсруулахад идэвхтэй оролцсон билээ.

Мандах Их Сургуулийн олимпиадын амжилтаас дурдвал

1998 оноос хойш нийт 23 удаагийн олимпиад зохион байгуулагдахад Мандах Их Сургууль багийн дүнгээр дараах амжилтыг үзүүлсэн байна. 

          Үзүүлэлт

Тэргүүн байр

Дэд байр

Гутгаар байр

        Нийт

Байр эзэлсэн тоо

                         11

                4

              4 

         19

Байр эзэлсэн он

1998, 1999, 2001, 2002, 2006, 2010, 2011, 2012, 2014, 2019, 2022

2000, 2005,
2008, 2013

2003, 2009,
2015, 2016

 

 
Мандах Их Сургууль-Дархан уул аймаг дахь салбар сургууль багийн дүнгээр дараах амжилтыг үзүүлсэн байна. 

                Үзүүлэлт

Тэргүүн байр

Дэд байр

Гутгаар байр

      Нийт 

Байр эзэлсэн тоо

                   1

              2 

               4

         7

Байр эзэлсэн он

                2015

2014, 2016

  2002, 2017, 2018, 2022

 

Олимпиадад түрүүлсэн сургууль дараагийн олимпиадыг зохион байгуулдаг уламжлалын дагуу ирэх жил улсын XXIV дүгээр олимпиадыг Мандах Их Сургууль дахин зохион байгуулахаар болж байна.