Манлайлагч Мандахчууд мэдээ

A- A A+
Манлайлагч Мандахчууд мэдээ

Мандах ИС-ийн ГХТ-ээс 2-р курсын оюутнуудын дунд жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Англи хэлний ур чадвар”-ын тэмцээн 2022 оны 4-р сарын 11-ний өдөр цахимаар амжилттай  явагдлаа. Тэмцээн оюутнуудын өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, англи хэлний мэдлэг, ур чадвараа сорих, өөрийгөө үнэлэх, англи хэлний мэдлэгээ бүтээлчээр хэрэглээнд оруулах, харилцан суралцах, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, амжилтаа бататгахад чиглэгдэв. Тус  тэмцээнд 11  ангийн 282 оюутан таван төрлөөр өрсөлдөж, ур чадвараа сорьсноос НББ-Аудит, НББ-Англи хэл, НББ-Татвар, НББ-МС, Банкны менежмэнт, Санхүүгийн менежмэнт ангиудын нийт 20 оюутан эхний 3 байрт шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав. Тэмцээнд идэвх санаачлагатай оролцсон бүх оюутнууддаа баяр хүргэж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе.

Гадаад Хэлний Тэнхим

Англи хэлний ур чадварын тэмцээний хаалтын үйл ажиллагаа-Тэмцээний шилдэг оролцогчид