Peregrine Global Services байгууллагын хөндлөнгийн үнэлгээний шалгалтыг амжилттай өглөө

A- A A+
Peregrine Global Services байгууллагын хөндлөнгийн үнэлгээний шалгалтыг амжилттай өглөө

ACBSP-нь 60 орны 1260 гаруй гишүүнтэй дэлхийн хэмжээнд бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэдэг АНУ-ын боловсролын яамнаас хүлээн зөвшөөрөгдсөн анхны магадлан итгэмжлэлийн байгууллага юм. ACBSP байгууллагаар Мандах их сургууль 2012 онд байгууллагын болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийлгэсэн монголын анхны сургуулиудын нэг бөгөөд одоогоор монголын 13 их дээд сургууль магадлан итгэмжлэл хийлгээд байна. Бид жил бүр ACBSP-ийн Platinum Sponsor байгууллага болох Peregrine Global Services байгууллагын бизнесийн хөтөлбөртэй их, дээд сургуулиудад бизнесийн сургалт, боловсролын мэдлэгийн түвшинг тогтоох шалгалтыг өгч ахиц дэвшлээ үнэлүүлдэг. Төгсөх курсийн оюутнуудаас авдаг Outbound буюу гарцын шалгалт нь тухайн сургуулийн сургалтын чанарыг тодорхойлохоос гадна хөтөлбөрийн шинэчлэл, сайжруулалт ямар түвшинд хийгдэж байгааг харуулдаг гол шалгуурын нэг юм.

2021-2022 оны хичээлийн жилийн манай сургуулийн төгсөх ангийн оюутнуудын өгсөн Outbound –ын дүнг ACBSP-ийн 8-р бүсийн 15 сургуультай харьцуулж үзвэл өсөлтийн хувь өндөр байгааг тус байгууллагын тайлангаас харж болохоор байна.
Нийт шалгалтанд орсон оюутнуудын 54%-нь өндөр оноо авч Peregrine Global Services байгууллагаас гэрчилгээ авах болзлыг хангаад байна.

Зурагт: 2018-2022 оны Inbound болон Outbound шалгалтын ACBSP-ийн 8-р бүс, Монголын хувийн их, дээд сургуулиудтай харьцуулсан байдлыг харуулав