Монгол Улсын их сургуулиудын хүрээнд уламжлал болгон зохиогддог “Эрдмийн XXI чуулган” шилдэг өгүүлэл шалгаруулах оюутны эрдэм шинжилгээний хурал 2 үе шаттай, 4 салбар хуралдаанаар 2022.04.09-ны өдөр 21 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж шилдэг илтгэлүүдийг шалгарууллаа. Тус хуралд ШУТИС-ийн бүрэлдэхүүн 9 сургууль, орон нутгийн 2 сургуулиас гадна бусад 5 их сургуулийн 90 гаруй оюутан нийт 43 илтгэлээр оролцсон байна.
Эдийн засаг, менежментийн салбар хуралдаан нь “Эрдмийн шувуу” нэртэйгээр XIX жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус салбар хуралдаанд Мандах ИС-ийн докторант багш Ж.Гантулгын удирдлаган дор НББ-Аудит хөтөлбөрийн 4-р дамжааны оюутан Э.Эрдэнэбилэг “Ковид-19 цар тахлын эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөөлөл” сэдэвт илтгэлээр дэд байрт шалгарч өргөмжлөл 500,0 мянган төгрөгөөр шагнууллаа.
Удирдагч багш болон судлаач оюутны эрдэм судлалын ажилд нь
өндөр амжилтыг хүсэн ерөөе.
СУРГУУЛИЙН ЗАХИРГАА