Мандах их сургуулийн II дамжааны оюутнуудын дунд “Монгол хэл, соёл” өдөрлөгийг 2022.04.07-04.08-ны өдрүүдэд монгол хэл бичиг, өв соёл, ёс заншлаа дээдлэх, МХНЗ хичээлээр сурч мэдсэн мэдлэг чадвараа сорих, харилцан бие биенээсээ суралцах зорилгоор дараах 5 тэмцээний хүрээнд 3 дахь удаагаа зохион байгууллаа. Өдөрлөгт нийт 235 оюутан хамрагдсан ба Дархан салбар сургууль, Мэдээлэл технологийн сургуулиас оюутнууд оролцов.
1. “Парламентын мэтгэлцээн” тэмцээн (8 багийн 16 оюутан хэл, соёл, нийгмийн талаарх 12 шийдлээс сонгож, мэтгэлцлээ.)
2. Зөв бичиглэлийн тэмцээн (журамлагдсан 700 үгээр)
3. “Хүрэл тулга” зохиосон шүлгээ уран унших тэмцээн (I шат “Мөрөөдлийг хөтөлсөн Мандах ИС” сэдвээр шүлэг бичин, шалгарсан оюутнуудад II шатанд 20 минутын хугацаа өгч “Эрхэмсэг нандин, эгэл боргилын туйл” сэдвээр шүлэг бичиж, уран уншиж өрсөлдлөө.)
4. “АХА” тэмцээн (Хичээлийн болон танин мэдэхүйн агуулгаар)
5. “Үгийн утга тайлбарлах” тэмцээн (2018 онд батлагдсан Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толиноос)
Тэмцээнд тэргүүлсэн оюутнууд:
“Парламентын мэтгэлцээн” тэмцээнд:
I байр: З.Намуундарь, А.Болортуяа НББ-Аудит 2
II байр: Х.Билгүүн, М.Бат-Эрдэнэ ИЭЗ 2
III байр: С.Энхтуяа, Б.Отгонзаяа СМ 2
Зөв бичиглэлийн тэмцээнд:
I байр: Т.Марал НББ-МС 2
II байр: Г.Хангайнтуяа БУ 2
III байр: Б.Нарантуяа НББ-Аудит 2
“Хүрэл тулга” шүлгийн тэмцээнд:
I байр: М.Энхжаргал НББ-Аудит 2
II байр: О.Ундармаа НББ-МС 2
III байр: Б.Түмэнхүслэн СМ 2
“АХА” тэмцээнд:
I байр: О.Үржинханд НББ-АХ 2
II байр: Д.Дөлгөөнмөрөн НББ-Банк 2
III байр: О.Хонгорзул НББ-Аудит 2
“Үгийн утга тайлбарлах” тэмцээнд:
I байр: Н.Гэрэлтуяа НББ-Банк 2
II байр: А.Энхжаргал СМ 2
III байр: Т.Солонго Дархан салбар
Оюутнууддаа цаашдын хичээл сурлагад нь өндөр амжилт хүсье!