Индонези улсын Шинжлэх ухаан, Компьютер технологийн Стеком их сургууль, Индонезийн Ухаалаг Багш нарын Нийгэмлэг хамтран “Зочин багшийн лекц” хөтөлбөрийг 2022 оны 3-р сарын 28-наас 4-р сарын 1-ний өдрүүдэд онлайн хэлбэрээр зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Мандах их сургуулийн 4 багш Индонезийн Стеком их сургуулийн эдийн засаг, бизнесийн чиглэлээр суралцаж байгаа 130 гаруй оюутнуудад лекц уншлаа. Хөтөлбөрийн эхний өдөр Бүртгэл, шинжилгээний тэнхимийн багш Ц.Номин “Хувь хүнд чиглэсэн онлайн зар сурталчилгааны эерэг ба сөрөг тал” сэдвээр, 2 дахь өдөр Эдийн засаг, бизнесийн тэнхимийн багш Л. Дансранбавуу “Монголын Санхүүгийн зах зээлийн зарим асуудлууд” сэдвээр, 3 дахь өдөр Бүртгэл, шинжилгээний тэнхимийн багш Э. Ундрал “Хөрөнгө босголт” сэдвээр, хөтөлбөрийн сүүлчийн өдөр буюу 4-р сарын 1-нд Эдийн засаг, бизнесийн тэнхимийн багш А.Дөлгөөн “Экспортын зээлийн батлан даалтын агентлагийн ач холбогдол” сэдвээр тус тус лекц уншлаа.