Мандах их сургууль, Индонези улсын Шинжлэх ухаан, Компьютер технологийн Стеком их сургуультай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичигт тусгагдсан ажлын хүрээнд Олон улсын вэбинарыг “Хүнсний үйлдвэрт нано-технологийг нэвтрүүлэх нь” сэдвийн дор 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр онлайн хэлбэрээр зохион байгууллаа. Вэбинарт Бангладеш, Индонези, Монгол улсаас 60 гаруй оролцогчид оролцсон ба Мандах их сургуулийн Инженер-технологийн тэнхимийн эрхлэгч, доктор багш Д.Түвшинжаргал “Инженерийн сургалтын арга зүйг сайжруулах зарим асуудлууд” сэдвээр илтгэл тавьж, амжилттай хэлэлцүүллээ.