ИЛТГЭЛИЙН УЛСЫН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА

A- A A+
ИЛТГЭЛИЙН УЛСЫН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА

Мандах Их Сургуулийн 30 жилийн ойг тохиолдуулан Инженер Эдийн Засгийн Сургуулийн СШУТ-ээс зохион байгуулсан “МОНГОЛ ХҮНИЙ ҮНЭТ ЗҮЙЛ” илтгэлийн улсын уралдааны дүн гарлаа.

Тус илтгэлийн уралдааныг 2022 оны 02 сарын 28-наас 04 сарын 05-ны хүртэл 2 үе шаттай зохион байгууллаа.

Илтгэлийн уралдааны нэгдүгээр шатыг 2022 оны 02 сарын 28-наас 03 сарын 28-ны хооронд явуулахад Говьсүмбэр, Дархан-Уул, Завхан, Ховд, Дорнод зэрэг 5 аймгийн, мөн Г.В.Плехановын нэрэмжит Оросын Эдийн Засгийн Их Сургуулийн Улаанбаатар дахь салбар сургууль, “Мандах лицей” ахлах сургууль, “Шинэ-Өнөөдөр” сургууль, 44-р сургууль, 106-р сургуулийн сурагчдын 57 илтгэл ирүүлсэн байна.

Хоёрдугаар шатны шалгаруулалт 2022 оны 04 сарын 06-ны өдөр цахим болон танхим хосолсон хэлбэрээр болж шилдэг 10 илтгэлийг хэлэлцүүлэхэд:

Тэргүүн байрт: Дархан-Уул аймгийн 15 сургуулийн 11а ангийн сурагч М.Эгшиглэн

Дэд байрт: Хан-Уул дүүргийн “Шинэ-Өнөөдөр” сургуулийн 11а ангийн сурагч Н.Мандухай, Г.Шинэ-Оргил

Гутгаар байрт: Завхан аймгийн Улиастай сумын Жавхлант цогцолбор сургуулийн 12б ангийн сурагч М.Оюунсондор, Т.Нямгэрэл

Тусгай байрт: Баянгол дүүргийн “Мандах лицей” ахлах сургуулийн 11а ангийн Ө.Хандсүрэн нарын илтгэл тус тус шалгарлаа.