Авъяаслаг Мандахчууд

A- A A+
Авъяаслаг Мандахчууд

1-р курсын оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Оюутны урлагийн наадам” 2022 оны 03 сарын 28-ны өдрөөс 4 сарын 2-ны өдөр хүртэл 7 хоног амжилттай болж өндөрлөлөө. Энэ хичээлийн жилийн оюутны урлагийн наадмын онцлог нь ковид цар тахлын улмаас нэг жил завсарласан “Оюутны урлагийн наадам”  1, 2-р курс тус бүрээр шалгарууллаа. Түүнээс гадна дуу, бүжиг, язгуур урлаг гэсэн 3 төрөлд шилдэгүүдийг тодруулж, Нэгдсэн дүнгээр Авъяаслаг ангийг шалгарууллаа.

2-р курсын шилдэгээр:

Дууны төрөлд: Нягтлан бодох бүртгэл, мэдээллийн систем хөтөлбөрийн 2-р курсын  үзүүлбэр

Бүжгийн төрөлд: Санхүү менежмент хөтөлбөрийн 2-р курсын  үзүүлбэр

Язгуур урлагийн төрөлд: Банкны менежмент хөтөлбөрийн 2-р курсын үзүүлбэр тус тус шалгарлаа.

Нэгдсэн дүнгээр:

65,3 оноогоор Нягтлан бодох бүртгэл татвар-2

62,5 оноогоор Санхүүгийн менежмент- 2

61 оноогоор Нягтлан бодох бүртгэл, аудит-2 ангийн хамт олон тус тус  шалгарлаа.

1-р курсын шилдэгээр:

Дууны төрөлд: Нягтлан бодох бүртгэл, мэдээллийн систем хөтөлбөрийн 1-р курсын  үзүүлбэр

Бүжгийн төрөлд: Санхүү менежмент хөтөлбөрийн 1-р курсын  үзүүлбэр

Язгуур урлагийн төрөлд: Нягтлан бодох бүртгэл, англи хэл хөтөлбөрийн 1-р курсын үзүүлбэр тус тус шалгарлаа.

Нэгдсэн дүнгээр:

72 оноогоор Нягтлан бодох бүртгэл, мэдээллийн систем -1

66,8 оноогоор Нягтлан бодох бүртгэл, татвар -1

63,5 оноогоор Маркетингийн менежмент -1 ангийн хамт олон тус тус  шалгарлаа.

Оюутны урлагийн наадамд авъяас чадвараа сорьж идэвхитэй оролцсон нийт оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.