Мандах их сургуулийн оюутнууд “САНХҮҮГИЙН УЛСЫН VIII ОЛИМПИАД”-д амжилттай оролцлоо.

A- A A+
Мандах их сургуулийн оюутнууд  “САНХҮҮГИЙН УЛСЫН VIII ОЛИМПИАД”-д  амжилттай оролцлоо.

 “САНХҮҮГИЙН УЛСЫН VIII ОЛИМПИАД” нь 2022.03.18 – 03.25-ны өдрүүдэд 2 үе шаттайгаар зохион байгуулагдсан ба эхний шатанд 8 их, дээд сургуулийн 13 багийн 65 оюутан оролцож, II шатанд 6 баг шалгаран өрсөлдөв.

Мандах их сургуулиас Blades болон Squadron гэсэн 2 баг тус олимпиадад оролцсон бөгөөд багийн дүнгээр II шатанд Blades баг шалгарч амжилттай оролцож V байр, багш нарын баг III-р байранд шалгарав.

Санхүүгийн болон хөрөнгө оруулалтын ахисан түвшний менежерүүдэд тавигддаг гол шалгууруудын нэг бол “CFA” буюу “Олон улсын мэргэшсэн санхүүгийн шинжээч”-ийн зэрэг байдаг. Тус олимпиадын эхний шат CFA бэлтгэх номны агуулгаар явагддаг ба дараагийн шат санхүү менежмент, санхүү шинжилгээ, хөрөнгө оруулалтын агуулгын хүрээнд компаниудын кейс дээр тулгуурлан шинжилгээ хийн өрсөлддөгөөрөө онцлог юм.  

“BLADES” БАГ

“BLADES БОЛОН БАГШ НАРЫН БАГ

“SQUADRON” БАГ

Мандах Их Сургуулийг төлөөлөн оролцсон Санхүү менежментийн хөтөлбөрийн 3-р дамжааны оюутан Г.Хүслэн, Г.Анхбаяр, Банкны менежментийн хөтөлбөрийн 4-р дамжааны оюутан Д.Сайнзаяа, Ц.Нансалмаа, Ө.Номин-Эрдэнэ болон багаа удирдан оролцсон Г.Лхамдулам, А.Дөлгөөн багш нартаа баяр хүргэж цаашдын эрдмийн ажилд нь өндөр амжилт хүсье.