Өнгөрсөн 3-р сарын 11-нд Мандах Их Сургууль болон Мандах Их Сургуулийн Төгсөгчдийн Холбооноос зохион байгуулсан ТӨГСӨГЧДИЙН ФОРУМ-2022 арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө. Тус форум цахим болон танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдаж 250 гаруй төгсөгчид оролцсон. Тус форумд Мандах Их Сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн сургуулийн захирал, дэд профессор Х.Нямбаяр “Нягтлан бодох бүртгэл Өнөөдөр ба Ирээдүй”, Мандах Их Сургуулийн Ахисан түвшний сургуулийн захирал, доктор /Ph.D/, дэд профессор С.Цолмон “Криптовалютын зах зээл, хөгжлийн чиг хандлага”, Монголын хүний нөөцийн институтийн ерөнхий захирал, Төгсөгчдийн холбооны сургалт, судалгаа хариуцсан дэд ерөнхийлөгч Д.Бартанбаатар “Хүний нөөцийн Метаморфоз”, Мандах Их Сургуулийн Дархан салбар сургуулийн багш Б.Мөнхбаяр “АНУ-д сурч, ажиллах боломж, туршлага” сэдвээр илтгэл тавьснаас гадна форумын төгсгөлд төгсөгчдийн холбооны үйл ажиллагааны талаар нээлттэй хэлэлцүүлэг хийлээ. Хүрэлцэн ирсэн нийт төгсөгчид эрдэмтэн багш нар, сургуулийн удирлагуудад талархсанаа илэрхийлье.