Мандах их сургуулийн оюутнууд Олон улсын кэйсийн тэмцээнд амжилттай оролцлоо.

A- A A+
Мандах их сургуулийн оюутнууд Олон улсын кэйсийн тэмцээнд  амжилттай оролцлоо.

Мандах их сургуулийн оюутнууд Олон улсын кэйсийн тэмцээнд амжилттай оролцлоо

Казахстаны Туран их сургууль, Төгсөгчдийн холбоотой хамтран бизнес, эдийн засгийн оюутнуудын дунд 3 дахь жилдээ зохион байгуулсан “Case4Success” Олон улсын кэйсийн тэмцээнд Мандах их сургуулийн оюутнууд амжилттай оролцлоо.
Уг тэмцээн 2022 оны 2 дугаар сарын 20-ноос 3 дугаар сарын 5-ны хооронд 2 үе шаттайгаар цахим хэлбэрээр зохион байгуулагдсан бөгөөд тэмцээний эхний үе шатанд оролцогчдын ирүүлсэн материалыг шалгаруулж, 40 гаруй сургуулийн баг 2-р шатанд шалгарч үлдсэн юм. 2-р шатанд шалгарсан багууд Казахстаны нэр хүндтэй 6 компаниас ( JTI, MARS, Skill box, EFES Kazakhstan, Burger King, Head hunter) нэг компанийг сонгон авч, бизнесийн оновчтой шийдэл гаргах кэйс даалгавар авсан бөгөөд манай сургуулийн “Knowledge Creators” баг “EFES Kazakhstan” шар айргийн үйлдвэрийг сонгож, “Жижиг дэлгүүрийн уламжлалт өрөлтийн болон хөргүүрийн системийг сайжруулах кейс даалгавар”-ыг хүлээн авсан. Багийн бүрэлдэхүүнд Г. Анхбаяр /Санхүү менежмент-III/, Б.Бүтэнбаяр /НББ-Татвар-III/, Г.Гэрэлтуяа /Банкны менежмент-III/, М.Батцэцэг /НББ-Аудит-III/, М.Мөнхнасан /НББ-Банк-III/ нар багтсан бөгөөд оролцогч оюутнууд кэйсийн даалгавраа дараах 4 чиглэлээр танилцуулгаа бэлтгэж, оролцлоо. Үүнд:
- Дэлгүүрийн өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх
- Дүгнэлт гаргах
- Бүтээлч санаа дэвшүүлэх
- Дараачийн алхмууд
Оюутнуудын бэлтгэсэн танилцуулга, дэвшүүлсэн шийдэл болон оновчтой санааг зохион байгуулагчдын зүгээс сайшаан хүлээн авч, талархлаа илэрхийллээ.Мандах их сургуулиа төлөөлөн оролцсон оюутнууддаа болон багийн гишүүдэд зөвлөмж зөвлөгөө өгч оролцсон Б.Сайнжаргал, П. Насанжаргал багш нартаа баяр хүргэж, цаашдын эрдмийн ажилд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе!

Сургуулийн захиргаа