Мандах Их Сургууль үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойг угтан зохион байгуулагдах арга хэмжээний хүрээнд эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврын түвшинд суралцаж байгаа оюутнуудын дунд “Тогтвортой, хүртээмжтэй хөгжил” оюутны олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2022 оны 4-р сарын 22-ны өдрийн 15:00 цагт зохион байгуулах гэж байна.
Энэхүү хурал нь оюутнуудыг судалгаа, эрдэм шинжилгээний ажилд дадлагажуулах, практик дадлага олгох, оюутны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол практикийн мэдлэгийг нь гүнзгийрүүлэх, харилцан туршлага солилцох, судалгааны ажлыг урамшуулан дэмжих зорилготой бөгөөд Мандах Их Сургуулийн хичээлийн төв байранд болон Zoom платформ ашиглан зохион байгуулагдах юм.