Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Мандах их сургуулийн багш нарын эрдэм шинжилгээний хурал 2021.01.21-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү хуралд судалгааны багуудаас шалгарсан сургалтын хөтөлбөр болон заах арга зүйг сайжруулах, орчин үеийн технологийг ашиглах, эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн чиглэлийн 24 багшийн хамтарсан 12 илтгэл хэлэлцүүлэгдлээ. Үүнд:
Бүртгэл, санхүүгийн судалгааны баг
А.Наранцэцэг, Г.Золбоо, Ц.Намуун, Г.Энх-Отгон, Э.Энх-Амгалан, З.Ундармаа, Д.Цэвэлмаа – “Нягтлан бодогчд мэргэжилтэнд шаардагдаж буй ур чадварыг тодорхойлох нь"
Д.Цэвэлмаа, Г.Энх-Отгон – “Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолд хийсэн судалгаа”
М.Энхсүрэн, Э.Энх-Амгалан, С.Цэвээнжаргал - "Хүнсний үйлдвэрүүдийн мөнгөн хөрөнгийн менежмент ашигт ажиллагаанд нөлөөлсөн байдал"
Мэдээллийн технологийн судалгааны баг
Х. Сувд-эрдэнэ – “Мэдээллийн аюулгүй байдал”
П. Зоригтбаатар - "Автын үнэлгээг хиймэл оюунаар тооцоолох нь"
Суурь шинжлэх ухаан , инженерчлэлийн судалгааны баг
Д.Түвшинжаргал, Ч.Төрбадрах - "Инженерийн сургалтын арга зүйг сайжруулах зарим асуудал"
С.Анхбаяр, П.Болормаа – “Хичээлийн хөтөлбөрт суурилан сургалтын арга зүйг тодорхойлох нь"
Хүмүүнлэг, боловсрол судлалын судалгааны баг
Б.Энхзул - “Оливер Твист зохиолын орчуулга, найруулгыг шинжихүйд"
С.Ганцэцэг, П.Болормаа - "Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг оролцогч талуудын сэтгэл ханамжаар үнэлэх нь"
Эдийн засаг, бизнесийн судалгааны багаас
Ц.Батзаяа - “Арилжааны банкны системийн эрсдэл, түүний удирдлагын чиг хандлага”
Г.Лхамдулам - “Төрийн секторт блокчэйн системийг ашиглан үр ашгийг нэмэгдүүлэх боломж
Л.Дансранбавуу, Ж.Гантулга – “Боловсролын салбарт зарцуулах төсвийн зардлын эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөөлөл”
Хуралд оролцсон багш нар илтгэгчдээс асуулт асууж, үнэтэй санал зөвлөмж өглөө.
Илтгэлээ хэлэлцүүлсэн багш нартаа талархал илэрхийлж, эрдэм судлалын ажилд нь өндөр амжилтыг хүсье!