Мандах Их Сургуулийн Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, Маркетингийн комисстой хамтран төгсөгч болон 3,4-р курсын оюутнуудыг дадлагын болон байнгын ажлын байранд зуучлах, хамтран ажиллагч байгууллагуудын хүний нөөцийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Ажлын байрны нээлттэй өдөрлөг”-ийг жил бүрийн 12 сард зохион байгуулдаг.
Энэ хичээлийн жилийн “Ажлын байрны нээлттэй өдөрлөг”-ийн арга хэмжээ 2021 оны 12 сарын 7,8-ны өдрүүдэд боллоо.
Өдөрлөгт ажил олгогч байгууллагууд оюутнуудыг дадлагажуулах болон ажлын байрны захиалгаа цахимаар өгснөөс гадна 25 байгууллага оролцож, нээлттэй ажлын байрны бүртгэл хийж, Мандах Их Сургуулийн хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн оюутнуудыг танилцах болон үйлдвэрлэлийн дадлага хийлгэх захиалга өгөх, хамтран ажиллах гэрээнд байгууллаа.
Өдөрлөгийн үеэр ажил олгогчдийн төлөөлөлтэй уулзаж, оюутан болон төгсөгчдийн мэдлэг, чадвар, хандлагын талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан нь бидний цаашдын үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөрийг сайжруулахад ач холбогдол өгсөн уулзалт боллоо.
Өдөрлөгт оролцсон байгууллагууддаа цаашдын ажилд нь улам их амжилт хүсье.