"Татварын бүртгэл-2021" улсын VIII олимпиадад Мандах Их Сургуулийн багш, оюутнууд амжилттай оролцлоо.

A- A A+

Татварын бүртгэлийн олимпиадын зорилго нь оролцогчдын татвар, санхүү, нягтлан бодох бүртгэлийн талаарх мэдлэг ур чадварыг сорих, мэргэжлийн холбогдолтой хууль тогтоомж, дүрэм, журам, заавар стандартын талаарх мэдлэгийг дээшлүүлж, хэрэглээ болгон идэвхжүүлэхэд оршино.

Олимпиад  2 үе шаттай бөгөөд  1-р үе шат:  2021.10.20-ны өдөр цахимаар,  2-р үе шат:  2021.10.29-ний өдөр Мандах Их Сургуулийн байранд танхимаар болж өндөрлөлөө.

Тус олимпиадын хамрах хүрээ нь Бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулийн оюутан, Нягтлан бодогч, татварын улсын байцаагч гэсэн 2 ангиллаар явагдлаа.

Оюутны ангилалд Мандах Их сургуулийн Нягтлан бодох бүртгэл-Аудит хөтөлбөрийн 4-р курсын оюутан Б.Дэлгэрмагнай IV байрт, Нягтлан бодох бүртгэл-Татвар хөтөлбөрийн 4-р курсын оюутан М.Урантөгс V байрт, Б.Баярцэцэг VIII байрт, О.Солонго IX байрт тус тус шалгарсан бол,

 

Нягтлан бодогч, татварын улсын байцаагчийн ангилалд Мандах Их Сургуулийн Бүртгэл шинжилгээний тэнхимийн ахлах багш М.Энхсүрэн Тэргүүн байр, багш Б.Ганбагана Гутгаар байрт шалгарлаа.

Олимпиадад амжилттай оролцсон нийт багш, оюутнууддаа талархал илэрхийлж, цаашдын сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.