ACBSP-ийн гишүүн орнуудын бизнес, эдийн засгийн сургуулийн оюутан, суралцагчдын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг бизнес кейс тэмцээнийг Энэтхэгийн Шинэ Дели хотод байрлах Перегрин Глобал Сервис байгууллагын түнш SEAA Trust байгууллага 5 дахь жилдээ амжилттай зохион байгуулсан бөгөөд уг тэмцээнд Мандах их сургууль анх удаа оролцлоо.
Уг тэмцээн 2021 оны 9-р сарын 15-с 11-р сарын 27-ны хооронд 3 н үе шаттайгаар, цахим хэлбэрээр зохион байгуулагдсан.
Тэмцээний 1-р шатанд дараахи сэдвүүдээр 2500 үгтэй эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулагдсанаас 70 гаруй сургуулийн баг 2-р шатанд шалгарч үлдсэн.
2-р шатанд багууд Перегрин Глобал Сервисийн Business School Resource center-ээс сонгогдсон кейсийн дагуу асуудлыг шийдвэрлэн 15 минутын хугацаатай илтгэлийг видео хэлбэрээр бэлтгэж оролцсон бөгөөд шилдэг 12 илтгэлийг шалгаруулсанаас Мандах их сургуулийн баг мөн амжилттай оролцож 3-р шатанд оролцох болзлыг хангасан.
3-р шатанд шилдэг 12 багийн хүрээнд кейсийн дагуу танилцуулга хийж, асуултанд хариулах байдлаар цахим хурал явагдаж шилдэг илтгэл бүхий багуудыг шалгаруулсан бөгөөд 3-н тэмцээний нийлбэр оноогоор:
Мандах Их Сургуулийг төлөөлөн оролцсон Санхүү менежментийн хөтөлбөрийн 4-р дамжааны оюутан Х.Гүлнур, Нягтлан бодох бүртгэл-статистикийн хөтөлбөрийн 4-р дамжааны оюутан Г.Энхжин, Нягтлан бодох бүртгэл- англи хэлний хөтөлбөрийн 4-р дамжааны оюутан Б.Очирхуяг болон багаа удирдан оролцсон Б.Сайнжаргал, М.Жанузах багш нартаа баяр хүргэж цаашдын эрдмийн ажилд нь өндөр амжилт хүсье.
Та энэхүү линк хаягаар орж дэлгэрэнгүй мэдээллийг авч болно https://www.seaastandards.org/instant-case-workshop-2021