Мандах их сургууль болон  “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХХК-ны хооронд хамтран ажиллах гэрээ байгууллаа

A- A A+
Мандах их сургууль болон  “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХХК-ны хооронд хамтран ажиллах гэрээ байгууллаа

Мандах их сургууль болон “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХХК-ны хооронд хамтран ажиллах тухай гэрээ байгуулж, 2021 оны 12-р сарын 03-ны өдөр Мандах их сургуулийн Сургалт эрхэлсэн дэд захирал, Доктор (Ph.D), дэд Профессор Ч. Төрбадрах, “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХХК-ны Захиргаа, Хүний нөөцийн албаны  захирал Г. Сарангэрэл нар гарын үсэг зурлаа.

Хоёр тал хамтын ажиллагааны гэрээнд тусгагдсан үйл ажиллагааны дагуу оюутнуудын дадлагын ажлыг үр дүнтэй зохион байгуулах, суралцагсдыг цагийн болон үндсэн ажлын байраар хангах, шилдэг оюутнуудад зориулсан тусгай төсөл хөтөлбөрийг зохион байгуулах,  ажилтнуудад боловсролын зэрэг олгох, зэрэг ахиулах  сургалт дамжаа зохион байгуулах  чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо.

 

Сургуулийн захиргаа