“Ээлтэй байгууллага 2021”-р тодров.

A- A A+
 “Ээлтэй байгууллага 2021”-р тодров.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газараас Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр (12 дугаар сарын 03)-ийг угтан “БЭРХ БИШ ЭЭЛТЭЙ” аяныг 2021 оны 10 дугаар сараас эхлүүлсэн ба аяны хүрээнд мультимедиа контент, нийтлэлүүд, чөлөөт уран бүтээлчдийн бүтээл, “Бэрх биш ээлтэй” хөдөлмөрийн экспо, “Манай байгууллага ээлтэй” зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж байна.

                                                      

Дээрх аяны хүрээнд Мандах Их Сургуулийг “Ээлтэй байгууллага 2021”-ээр тодруулж, Талархлыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Б.Тамир 2021 оны 11 дүгээр сарын 23-нд гардуулан өглөө.

                   

Тус сургууль нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийг дэмжих хөтөлбөртэйгээс гадна налуу зам, цахилгаан шат, давхар бүрт ариун цэврийн өрөө бүхий хичээлийн байртай болно.