Мандах их сургуульд сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэгтэй суралцах хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа

A- A A+
Мандах их сургуульд сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэгтэй суралцах  хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа

        Мандах их сургууль үүсэн байгуулагдсныхаа 30 жилийн ойг угтан, нийгмийн хариуцлагын хүрээнд TV 9 телевизийн   “Мөрөөдөл биелдэг ” нэвтрүүлэгтэй хамтран тус сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцах хөтөлбөрт хамрагдах оюутнуудыг шалгаруулах ажлыг зохион байгуулсан билээ.

      Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт  шалгарсан 5 оюутантай суралцах гэрээ байгуулж, гарын үсэг зурах үйл ажиллагаа 2021 оны 11-р сарын 9-ний өдөр боллоо.  


     

      Мандах их сургуулийн Сургалт эрхэлсэн дэд захирал Доктор, дэд Профессор Ч. Төрбадрах, Ерөнхий нягтлан бодогч Г. Эрдэнээ, Хамтын ажиллагаа хариуцсан ажилтан З. Булганаа нар тус хөтөлбөрт хамрагдаж буй оюутнуудыг хүлээн авч уулзан, тэдний санал бодол, сэтгэгдлийг сонсож, зөвлөмж зөвлөгөө өглөө.

      Уулзалтын үеэр Мандах их сургуулийн Сургалт эрхэлсэн дэд захирал Доктор, дэд Профессор Ч. Төрбадрах  суралцах гэрээний талаар болон  түүнд  тусгагдсан заалт бүрийг тайлбарлаж,  асуусан асуултанд  хариуллаа.

     Тэрээр “Энэхүү хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнууд бүгд манлайлагч байж, хүсэл мөрөөдөл байвал түүндээ заавал хүрч  болдог юм байна гэдгийг бусад олон хүүхэд залуучуудад харуулж, үлгэр жишээ болж, сайн суралцах хэрэгтэй байна” хэмээн захилаа.