Мандах их сургууль болон Номин Холдинг ХХК-ны хооронд хамтран ажиллах тухай гэрээ байгуулж, 2021 оны 10-р сарын 25-ны өдөр Мандах их сургуулийн Сургалт хариуцсан дэд захирал, Доктор (Ph.D), дэд Профессор Ч. Төрбадрах, Номин Холдинг ХХК-ны Хүний нөөцийн бодлогын газрын захирал Д. Отгонням нар гарын үсэг зурлаа.
2 тал Хамтын ажиллагааны гэрээнд тусгагдсан үйл ажиллагааны дагуу оюутнуудын дадлагын ажлыг үр дүнтэй зохион байгуулах, суралцагсдыг цагийн болон үндсэн ажлын байраар хангах, шилдэг оюутнуудад зориулсан тусгай төсөл хөтөлбөрийг зохион байгуулах, ажилтнуудад боловсролын зэрэг олгох, зэрэг ахиулах, сургалт, эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо.