Мандах Их Сургуулийн захиргаанаас оюутны байранд амьдарч байгаа оюутнууддаа хүнс болон дархлаа дэмжих бүтээгдэхүүний багц /гурил, мах, гоймон, төмс, лууван, байцаа, боорцог, чацарганы өтгөрүүлсэн жүүс, витамин С /-аар дэмжлэг үзүүллээ.
Оюутны байрны интернетийн үйлчилгээг сайжруулан интернетийг хурдны хязгааргүй болгож сургуулийн цахим сургалт болон LIVE хичээлд саадгүй хамрагдах бололцоог хангалаа.
Түүнчлэн оюутны байрны оюутнуудад халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллахыг зөвлөж гар ариутгагч, маск, бээлий, ариун цэврийн цаас, ариутгал цэвэрлэгээний бодисыг өглөө.
Сургуулийн захиргаа
2020 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр