ХУВАНЦАР ДАХИН БОЛОВСРУУЛАХ АЯНД НЭГДЭЦГЭЭЕ

ХУВАНЦАР ДАХИН БОЛОВСРУУЛАХ АЯНД НЭГДЭЦГЭЭЕ

Санхүү, аж ахуйн албанаас ESG болон ТХЗ-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэхүү төслийг санаачлан зохион байгуулж байна.

Та бүхэн гэр орондоо хэрэглэсэн ус, ундааны бөглөө болон HDPE төрлийн хуванцар савыг цуглуулан бидэнд өгч, байгальд ээлтэй үйлсэд нэгдээрэй.
Та бүхэн дараах зүйлсийг цуглуулж өгөх боломжтой:

  • Ус, ундааны хуванцар бөглөө
  • HDPE төрлийн хуванцар сав

Цугларсан түүхий эдийг INMO Recycling start-up компанид дахин боловсруулж хуванцар хавтан болгон гаргана.

Улмаар Интерьер дизайн болон Инженерийн хөтөлбөрийн оюутнууд
CNC суурь машин ашиглан төрөл бүрийн шинэлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.

 Бүтээгдэхүүнийг борлуулж ногоон санаачилга, тогтвортой хөгжлийг дэмжихэд ашиглах болно.

 Хог биш нөөц — Ирээдүйн бүтээгдэхүүн!


 Та бүхний оролцоо бидэнд үнэтэй хувь нэмэр болно