Дээд боловсролын үндэсний CDIO академиас их, дээд сургуулиудтай хамтран зохион байгуулсан үндсэний хэмжээний эрдэм шинжилгээний хурал 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ХААИС дээр зохион байгуулагдав. Хурал 3 салбар хуралдаантайгаар явагдаж, үр дүнд суурилсан боловсролын онол, арга зүй, хүний нөөцийн хөгжил, ур чадвар, хөтөлбөрийн хөгжүүлэлт ба сургалтын инноваци, үнэлгээ ба чанар, боловсрол дахь дижитал шилжилт, дээд боловсролын тогтвортой хөгжил зэрэг өргөн хүрээний сэдвийг хамарлаа.
Тус хуралд ХААИС, ШУТИС, МУИС, МУБИС, Мандах ИС, ЭЗБИС зэрэг 13 их дээд сургуулийн 50 гаруй эрдэмтэн, судлаачдын 22 илтгэл хэлэлцэгдэж, 29 ханын илтгэл танилцуулагдсан байна. Мандах Их Сургуулиас сургалт эрхэлсэн проректор, доктор Ч.Төрбадрах урилгаар оролцож, багш П.Болормаа, Т.Оюун-Эрдэнэ нар “Их, дээд сургуулийн багшийн ЭШС-ны чадамжийг үнэлэх зарим арга зүйн асуудал” сэдэвт илтгэлээ хэлэлцүүлэн, шилдэг илтгэлээр шалгарлаа.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурал 2027 онд Мандах Их Сургууль дээр зохион байгуулагдахаар боллоо.
Мэдээллийг бэлтгэсэн: Мандах ИС-ийн Эрдэм шинжилгээ судалгааны хороо